Өмнөд Солонгос улсын визний маягтыг бөглөх тухай

Энэ удаад бид та бүхэндээ БНСУ-ын эмчилгээний визний анкет бөглөх зааврыг танилцуулж байна. Бөглөх ёстой хэсгийг улаанаар тэмдэглэн орчуулан оруулсан тул та хэн нэгнээс асуух шаардлагагүй боллоо~

Визэнд шаардлагатай бүрдүүлэх материал

1. Эмчлүүлэгчийн гадаад паспортны хуулбар

2. Эмчлүүлэгчийн өнгөт цээж зураг

3. Эмчлүүлэгчийн албан ёсны оршин суугаа хороо хорины тодорхойлолт(англи хэл дээр)

4. Эмчлүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт, сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт

5. Эмчлүүлэгчийн төрсний гэрчилгээний тодорхойлолт

6. Эмчлүүлэгч гэр бүлийн тодорхойлолт, гэрлэсэн эсэх лавлагаа

7. Эмчлүүлэгч монголд эмчлүүлж байсан тухай эмчийн бичиг, онош

8. Банкны тодорхойлолт эх хувь-англи хэл дээр байна.

9. Cүүлийн 3 сарын дансны хуулга (англи хэл дээр байна)

◆ (Монгол / Солонгос дахь) Онцгой үед холбоо барих утасны дугаар 

◆Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом / сургуулийн нэр / сургуулийн байршил 

◆ Ажил мэргэжил (заавал шаардлагатай)

Асран хамгаалагчтайгаа хамт ирэх тохиолдолд:

1. Төрөл садангийн лавлагаа

2. Төрсний гэрчилгээний тодорхойлолт

3. Асран хамгаалагчийн гадаад паспортын хуулбар

4. Асран хамгаалагчийн өнгөт цээж зураг

5. Эмчлүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт, сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт

6. Албан ёсны оршин суугаа хороо хорины тодорхойлолт англи хэл дээр

※ Бүх бичиг баримтын эх хувь болон солонгос эсвэл англи хэл дээр орчуулагдсан байх ёстой. Визний хариуцагч хүнээс хамааран нэмэлт бичиг баримт шаардагдаж болно.

※ Шалгах хугацаа: ойролцоогоор 14 хоног (виз шалгах нөхцөл байдлаас хамааран сунгагдаж болно)

Жич: Зөвхөн өвөө, эмээ, аав, ээж, үр хүүхэд, гэр бүлийн хүнийг асран хамгаалагчаар хүлээн зөвшөөрнө.