БНСУ-д зорчихоор зэхэж буй бол анхаарах зүйлс!!
Хууль бусаар тээшиндээ мал, амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүнийг авч ирсэн тохиолдолд 10 дахин буюу 10.000.000 вон хүртэлх мөнгөн торгуультай.
6-р сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-д зорчиход Африкийн гахайн мялзан өвчин (African Swine Fever, ASF) Солонгос улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс мах болон хиам, зайдас, хатаасан мах зэрэг бүтээгдэхүүнийг оруулахыг хориглосон байна.
Аргагүйн эрхэнд авч ирсэн тохиолдолд “Аялагчдын гар ачааны мэдүүлэг”-т тэмдэглэж, нисэхийн болон боомтын хорио цээрийн газарт мэдэгдэнэ үү.
2019 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн амьтны гаралтай хорио цээрийн зүйлээ мэдүүлээгүй тохиолдолд 10.000.000 вон хүртэлх торгууль ноогдуулна.
🇲🇳 Монгол дахь төлөөлөгчийн газар:
🏢 Хаяг: СБД, 1-р хороо, TG төв, 403 тоот
☎️ Утас: 7000-9395
🌐 Вэб: www.btmedi.com