FORGOT YOUR DETAILS?

CREATE ACCOUNT

Би Ти Меди Процесс

Үе шат тус бүрийн журам

Бид үйлчлүүлэгчээ Солонгост ирэх өдрөөс эхлэн буцах өдөр хүртэл түргэн шуурхай тав тухтай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна.

01

1:1 урьдчилсан зөвлөгөө

Өвчний шинж тэмдэгтэй холбоотой нүүр хуудас, и-мэйл гэх мэт онлайнаар дамжуулан үйлчлүүлэгчид тохирсон зөвлөгөөг өгнө.
02

1:1 Эрүүл мэндийн лавлагаа

Өвчтөний шинж тэмдэг, өвчний байдал, өвчтөний хүсэлтээс хамааран мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэшсэн байдлыг харгалзан үзэж хэд хэдэн эмнэлэг сонгон эмчилгээний төлөвлөгөө болон урьдчилсан эмчилгээний төлбөрийг асууж лавлана.
03

Эрүүл мэндийн баримт бичгийн орчуулга

Эрүүл мэндийн байгууллагаас ирсэн эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн ажилтнаар дамжуулан орчуулна.
04

Эмчилгээний төлөвлөгөөг дамжуулах

Тус бүрийн эрүүл мэндийн байгууллагаас ирсэн эмчилгээний төлөвлөгөөтэй эмнэлгийн мэдээллийг дамжуулна.
05

Эмнэлэг сонгох

Тус бүрийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авсан эмчилгээний төлөвлөгөөг харьцуулан эрүүл мэндийн байгууллагaа сонгох болон ирэх өдрийг тааруулна.
06

Цаг авах

Үйлчлүүлэгч ирэхийн өмнө мэргэжлийн ажилчдыг хуваарилан солонгост ирэх өдөрт тохируулан бүх л байдлыг гүйцэтгэнэ. (эмнэлгийн үзлэгийн цаг авах, эрүүл мэндийн виз авах, зочид буудал ба машины захиалга, гар утас түрээслэх гэх мэт)
07

Эрүүл мэндийн орчуулга

Эмнэлэгт эмчлүүлэхэд чөлөөтэй ойлголцохын тулд үнэ төлбөргүй эрүүл мэндийн орчуулгаар хангана.
08

Солонгосын аялал жуулчлал

Үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд түүний дагуу аялал жуулчлалын холбоотой үйлчилгээг үзүүлнэ.
09

Солонгосын аялал жуулчлал

Үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд түүний дагуу аялал жуулчлалын холбоотой үйлчилгээг үзүүлнэ.

Би Ти Меди бол таны эрүүл мэндийн хөтөч юм.

LET US GUIDE YOU

Бид үйлчлүүлэгчээ хамгийн сайн эмчилгээ хийлгэх боломжоор
хангахын тулд бүх хүчээ дайчлах болно.

TOP