Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн Ганнам төв

Жил бүр 45,000 хүн үзүүлдэг Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн Ганнам төв нь Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгийн байгуулсан эрүүл мэндийн шинжилгээний төв бөгөөд Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд ЭXО болон дурангийн шинжилгээг хийн зөв онош, хурдан шуурхай эмчилгээг санал болгож байна.
Шинжилгээний хариуг салбар тус бүрийн профессор эмч нар нарийвчилсан шинжилгээ хийсний дараа утсаар болон үзлэгийн дагуу 1:1 зөвлөгөөг өгдөг. Хэрэв шинжилгээний хариу эмчилгээ хийлгэх шаардлагатай гарвал Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн тухайн өвчний мэргэшсэн профессор эмчид үзүүлэхээр үзлэгийн цаг авч холбож өгнө.
Хорт хавдрыг илрүүлэх, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, бүдүүн гэдэсний ургацаг илрүүлэлт зэрэг шинжилгээний түвшин нь өндөр үнэлэмж авч батлагдсан Ганнам эрүүл мэндийн шинжилгээний төвд шинжилгээнд хамрагдахын тулд жил бүр ойролцоогоор 3000 гаруй гадаад өвчтөн зорин очиж байна. Ганнам эрүүл мэндийн шинжилгээний төвийн гадаад үйлчлүүлэгчдэд зориулсан олон улсын эмчилгээний төв нь шинжилгээний цаг авахаас эхлэн хариу гарах хүртэл бүх үйл явцыг хянан 1:1 үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд хэл тус бүр дээрх маягт, цаг захиалгын хуудас зэргийг олгон тав тухтай үйлчлүүлэхэд туслаж байна.
Олон улсын хэмжээний ёс зүйтэй салбар тус бүрийн мэргэжлийн эмч, кординатор нараас бүрдсэн Ганнам эрүүл мэндийн шинжилгээний төвийн олон улсын эмчилгээний төвийн баг хамт олон нь гадаад үйлчлүүлэгчид эх орондоо ирсэн мэт ая тухтай эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах боломжийг хангаж байна.

Онцгой мэргэшсэн (төрөлжсөн) эмчилгээ
■ Гадаад өвчтөнүүдэд байнга хийдэг мэс ажилбар
○ Хорт хавдрын шинжилгээний хөтөлбөр
○ Үндсэн шинжилгээний хөтөлбөр
○ Дээд зэрэглэлийн шинжилгээний хөтөлбөр

Бусад үйлчилгээ
■ Олон улсын даатгалын компанийн төлбөрийн баталгаат үйлчилгээ
Cigna International, Metlife

■ Хоолны төрөл
Eвроп хоол

■ Баримт бичиг олгох
Хэл тус бүрээр баримт бичгүүдийг олгох боломжтой

■ Бусад
1:1 эмчийн зөвлөгөө, эрүүл мэндийн шинжилгээний хөтөлбөр, нэг цэгийн үйлчи