FORGOT YOUR DETAILS?

CREATE ACCOUNT

Нийтлэг асуултууд

Хувь хүн өөрийн төрөлх нутгаасаа гарч өөр муж эсвэл гадаад улсад очин тухайн улсын эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, амралт, сувиллын байгууллагаар дамжуулан өөрийн өвчнийг эмчлэх, тухайн улсын сувилахуйн үйлчилгээ, аялал, худалдаа, соёлын туршлага авах зэрэг үйл ажиллагаанд хамрагдахыг хэлнэ.

Хүмүүс эх орондоо эрүүл мэндийн тусламж авахын оронд гадаад улсын хил давах олон шалтгаан байдаг. Эхний шалтгаан нь хямдхан зардал юм.
Гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэхээс үл хамааран Азийн орнууд АНУ, Канад, Их Британтай харьцуулахад мэс заслын үнэ хамаагүй хямд байдаг. Онгоцны билет болон байрлах байрыг оролцуулсан ч та эмчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зардлынхаа нэг хэсгийг төлж болно. Хагалгаа хүлээх хугацаа тусгай мэс ажилбар 1 жил орчим хүлээдэг улс орнуудыг бодоход богино байдаг.

Чанартай, хямд төсөр эрүүл мэндийн аялал жуулчлалыг хүсэж байгаа хүн.
Дараах нөхцөл байдалд байгаа бол эрүүл мэндийн аялал жуулчлалыг зөвлөж байна.
Зүрхний мэс засал зэрэг хүнд мэс засал шаардлагатай байгаа ч маш үнэтэй.
Хүлээлтэнд орсон байгаа ч архаг өвдөлт болон хөгжлийн бэрхшээлтэй хүн.
Эрүүл мэндийн даатгал нь таньд хэрэгтэй/ хүссэн журмыг агуулаагүй тохиолдолд.
Гоо сайхны шинэ чиг хандлагыг чиглүүлсэн оронд гоо сайхны мэс засал хийлгэхийг хүссэн тохиолдолд.

Нийт хэмнэх үнийн дүн нь ямар мэс засал хийлгэхээс шалтгаалан өөр байх ч өвчтөнүүд эх оронтойгоо харьцуулахад дор хаяж 30-50% хэмнэх боломжтой гэж үзэж байна.

Түгээмэл асуултууд

Юун түрүүнд, таны даатгал гадаадад гарсан эмчилгээний зардлыг багтаасан эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв гадаад дахь эмнэлгийн зардал орсон бол бид даатгалын нэхэмжлэлд шаардлагатай бичиг баримт болон төлбөр төлсөн баримтыг бэлдэж өгөх болно.

Эрүүл мэндийн үзлэгээс эхлэн хүнд өвчлөлийн эмчилгээ, гоо сайхан, хөгшрөлтийн эсрэг эмчилгээ гэх мэт та хүссэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ авах боломжтой. Хэрэв платформ дээр хүссэн эрүүл мэндийн үйлчилгээгээ олж чадаагүй бол та бидэнд чат, и-мэйл илгээнэ үү. Таны хүсэлтийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно.

Тиймээ боломжтой. Гэвч, та хайлтаар дамжуулан онлайнаар мэдээллийг олж авах боломжтой боловч цаг хугацаа шаардсан төвөгтэй байдаг. Би Ти Меди нь нэмэлт төлбөр авахгүй эмнэлгийн хайлт хийх, үзлэгийн цаг авах, эмнэлгийн орчуулага хийх гэх мэт танд хэрэгтэй бүх үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр ханган амар хялбар эмчилгээний аялал хийхэд тань туслах болно.

Би Ти Меди нь олон жилийн турш олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний ажил хийсэн ба БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар дахь туршлага болон баялаг мэдээллийн сангийнхаа тусламжтайгаар эмнэлэг, эмч нарыг сонгож байна.

Тиймээ болно. Би Ти Меди нь таныг эмнэлэг сонгоход туслан янз бүрийн санал дэвшүүлэх бөгөөд та өөрөө эцсийн сонголтоо хийн эмнэлгээ сонгох болно.

LET US GUIDE YOU

Бид үйлчлүүлэгчээ хамгийн сайн эмчилгээ хийлгэх боломжоор
хангахын тулд бүх хүчээ дайчлах болно.

TOP